БШУЯ: Тойргийн бус хүүхэд ихтэй сургууль, цэцэрлэгүүдийг авлига авдаг гэж хэлээгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Тойргийн бус хүүхэд ихтэй сургууль, цэцэрлэгүүдийг авлига авдаг гэж хэлээгүй

/2022.08.19/: Хичээлийн элсэлт, бүртгэл эхэлсэн эдгээр өдрүүдэд мэргэжлийн байгууллагууд хамтран цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш, ажилтнуудыг эрсдэлд өртөхөөс хамгаалан ажиллаж байна.

Элсэлтийн үеэр тойргийн бус хүүхэд ихтэй 17 сургууль, 15 цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, хууль бус аргаар дарамт шахалт үзүүлдэг асуудал байвал эдгээр сургуулийн удирдлага, багш нараа хамгаалж, хамтарч ажиллах тухай БЕГ-ын дарга Т.Ням-Очир өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл өгсөн.

Түүнээс биш дээрх сургууль, цэцэрлэгийг авлига авдаг хэмээн зарлаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Эх сурвалж: БШУЯ

Тойргийн бус хүүхэд сургадаг “17 СУРГУУЛЬ“-ийн  нэрийг зарлалаа
Тойргийн бус хүүхэд сургадаг “17 СУРГУУЛЬ“-ийн нэрийг зарлалаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.