Өмнөговь аймагт зохион байгуулагдах “Элсний баяр“ өнөөдөр эхэлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймагт зохион байгуулагдах “Элсний баяр“ өнөөдөр эхэлнэ

/2022.08.19/ Өмнөговь аймагт наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд "Элсний баяр 2022" үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна.

Баяр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол дуут манханд болох ажээ. Уг арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймгийн БОАЖГ, Сэврэй сумын ЗДТГ, Гайхамшигт Говь Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Баярын үеэр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

  • Элсний оргил булаацалдах тэмцээн
  • Элсний баримал
  • Элсний гар бөмбөг
  • Автомашин, мотоциклын уралдаан
  • Холын зайн уралдаан
  • Элсний лазер шоу зэрэг арга хэмжээ болох аж.

Эрчим хүчний сайд салбарынхандаа хандан мэндчилгээ дэвшүүллээ
Эрчим хүчний сайд салбарынхандаа хандан мэндчилгээ дэвшүүллээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.