/2022.08.16/: Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “НЭГ ТАРХИ- НЭГДСЭН СИСТЕМ” төслийг эхлүүлсэн.
Төслийн ажлын явц, үр дүнг харилцан ярилцаж байна. Улаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, камержуулалт, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг нийт 19 төслийг үндэсний технологийн компаниуд, Монгол инженерүүд эхлүүлсэн. Энэ онд 11 төслийг дуусгахаар ажиллаж байна.
Эх сурвалж: НЗДТГ