/2022.08.12/: Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын дэмжих сар “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд салбартаа үр бүтээл, амжилттай ажилласан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөлд төрийн дээд одон медалиар шагнав.
“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-ГООР
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч Уртнасан Хүрэлбаатар
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Минжүүр Адилзаяа
- Монгол-Японы эмнэлгийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Дуламжав Эрдэнэчимэг
- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн зөвлөх эмч Цогтоо Рэнцэнмягмар
“АЛТАН ГАДАС ОДОН”-ГООР
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сургалт сурталчилгааны албаны дарга Гэндэнжамц Гэрэлмаа
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярав, ахмад настан Бат-Орших Цэцэгбал
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн сувилагч, ахмад ажилтан Ёндон Оюунчимэг
- Арьсны өвчин судлалын үндэсний төвийн сувилагч Санжжав Наранцэцэг
- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн, хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Цэрэнжанцан Одончимэг
- Баянзүрх дүүргийн 6-р хороо Оцело сэргэлт Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга асан ахмад настан Лэгшид Дуламсүрэн
- Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэс заслын тасгийн эрхлэгч Гүндсамба Шижиртуяа
- Хүмүүн мед эмнэлгийн ахлах сувилагч Ядамдорж Нанзаддорж
“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ИАР
- Эрүүл мэндийн яамны Хуулийн хэлтсийн дарга Дарамсэдийн Мөнхцэцэг
- Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч Жамъянсүрэнгийн Энхжаргал
- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч Ганболдын Сарангуа
- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн соёл үйлчилгээний албаны жижүүр Чинбатын Батболд
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний төвийн сувилагч Дагвадоржийн Ганбаатар
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Инженерийн байгууламжийн албаны слесарь Мядагдамбын Батсүх
- Хүүхдийн төв сувиллын Уламжлалтын их эмч Гэндэнжамцын Энхжаргал
- Хүүхдийн төв сувиллын сувилахуйн арга зүйч, ахлах сувилагч Цэрэнбалын Содбилэг
- Интермед эмнэлгийн Мэдрэлийн эмч Цогтсэргэлэнгийн Оюунгэрэл
- Оргил рашаан сувиллын ариутгалын сувилагч Самбуугийн Булганчимэг
- Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Чанар аюулгүй байдлын ажилтан Дашсамбуугийн Энхчимэг
- Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Чимэдлхамын Ганцэцэг
- Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч Лхагвагийн Нарантуяа
- Энто хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн гадаад харилцааны албаны дарга Тогоогын Мөнхдалай
- Энто хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн ахлах эмч төлөөлөгч Цэндийн Чинзориг
ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР
- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга Хишигбаярын Саранчимэг
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧГЭЭР
- "Зинт” эмнэлгийн хүүхдийн их эмч Төрбаяжихын Азжаргал нарыг тус тус шагнажээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн мэнд дэвшүүллээ.
Эх сурвалж: ЭМЯ