Х.Нямбаатарыг солихоор Нийслэлийн намын хорооны хурлыг яаравчлуулна
 

Х.Нямбаатарыг солихоор Нийслэлийн намын хорооны хурлыг яаравчлуулна

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдсан. Уг хуралдаанаар МАН-ын бодлогын хорооны нарийн бичгийн дарга нарыг томилжээ. Мөн бодлогын хорооны даргаар ажиллаж буй сайд нарыг чөлөөлөн, тэдний оронд УИХ-ын гишүүдийг томилох шийдвэр гаргасан байна.

Энэ удаагийн хуралдаанаар мөн Нийслэлийн намын хороог хуралдуулах асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар шийдэхээр болсон аж. Нийслэлийн намын хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар ажиллаж буй. Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн намын хороог хуралдуулах шийдвэр гарсан тохиолдолд Канадад амьдарч буй гэгдэх Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргах нь дамжиггүй.

Энэхүү хурлыг яаравчлуулах төлөвтэй байгаа бөгөөд Х.Нямбаатарын орыг залгах өндөр магадлалтай байгаа хүн бол одоогийн Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва. Одоогоор өрсөлдөгчгүйгээр Нийслэлийн намын хорооны даргад нэрлэгдээд байгаа түүнд Х.Нямбаатар тамгаа өгөх нь ийнхүү нэгэнт тодорхой болов бололтой.

Годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх 1.5 тэрбум төгрөгийг ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх 1.5 тэрбум төгрөгийг ШИЙДВЭРЛЭЛЭЭ
 
Орос Украины эрчим хүчний байгууламж руу томоохон цохилт өгч, 12 хүн амиа алджээ
Орос Украины эрчим хүчний байгууламж руу томоохон цохилт өгч, 12 хүн амиа алджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.