
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр шатахууны нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Энэ тухай тэрээр "Бид яагаад АИ-92 хямдхан авдаг вэ гэвэл цэвэршүүлэх нэг шат дамжлага дутуу байдаг. 3000 төгрөгийн үнийн зөрүүг эрүүл мэндээрээ төлж байгаа. Хүхэртэй бензинийг шатаахаар хүхэрлэг хий болж хувирдаг. Хүхэрлэг хий хүний биед орохоороо алга болдоггүй. Генийн хувьд өөрчлөлтөд ордог. Улаанбаатар хотод амьдарч байгаа 2 сая гаруй хүн байнга хүхэр, хар тугалгад хордож байна.
Бид дандаа үнэнээ ярьж сурах хэрэгтэй юм. Чанаргүй бензин хэрэглэснээр ард түмнээ эрүүл мэндээр нь хохироож байгаа шүү.
Нөөцийн сав барих асуудлаар ч Сангийн яам маш нарийн тооллого, тоо тооцоог авч харах хэрэгтэй. Сая гаруй тонны сав байгаа ч хоосон байгаа. Асуудал нь ерөөсөө худалдааны л асуудал. Худалдаа, ложистик хоёроо нээлттэй, шударга шулуун, дарга нарын лобби хамааралгүйгээр хийж чадвал Тяньжинаас ч бензин авч болно" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.