Санал тоолох хар машин худалдан авахад 29.2 тэрбум төгрөг төсөвлөжээ
 

Санал тоолох хар машин худалдан авахад 29.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.06/ хуралдаан 11.29 цагт 65.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан сонгуулийн санал тоолох хар машиныг шинэчлэх хөрөнгө ирэх оны төсөвт тусгагдсан эсэхийг лавлажээ.

Түүний асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар, Засгийн газраас 2027 оны төсөвт сонгуулийн санал тоолох автоматжуулсан төхөөрөмж болох хар машин худалдан авах төсвийг тусгасан. Нийт дүнгээрээ 29,2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтдээ 3 мянган санал тоолох машиныг ирэх оны эхний улиралд багтаан хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний 1000 машиныг хүлээн аваад техникийн баталгаажуулалтыг хийгээд дуусаж байна гэсэн хариулт өгөөд байна.

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас АМИА алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж олголоо
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас АМИА алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж олголоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.