Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас АМИА алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж олголоо
 

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас АМИА алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж олголоо

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь насаа алдаж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байдаг. Иймд тус ослын улмаас амь насаа алдсан дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын дундуур 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэж байна. Аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах шийдлийг Засгийн газар хэрэгжүүлж байна.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын Багахангай–Хөшигийн хөндийн эхний 87.8 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дуусах шатандаа ороод байна. Хөшигийн хөндийгөөс Эмээлт хүртэлх дараагийн хэсгийн ажил үргэлжилж байна.

Энэ төмөр зам ашиглалтад орсноор шатахуун, тэсэрч дэлбэрэх химийн бодис зэрэг аюултай ачааг хот дундуур нэвтрүүлэхгүй.

Ийм осол дахин гаргахгүй байх нь төрийн хийх ёстой гол ажил гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

ҮСХ | Умайн хүзүүний хорт хавдраар сүүлийн нэг жилд 550 хүн шинээр оношлогджээ
ҮСХ | Умайн хүзүүний хорт хавдраар сүүлийн нэг жилд 550 хүн шинээр оношлогджээ
 
Санал тоолох хар машин худалдан авахад 29.2 тэрбум төгрөг төсөвлөжээ
Санал тоолох хар машин худалдан авахад 29.2 тэрбум төгрөг төсөвлөжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.