
Ардчилсан намын бүлгийн хурал өчигдөр (2026.10.06)-нд зохион байгуулагдаж, хурлаар бүлгийн шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцсэн тухай мэдээлэл цацагдсан.
Хурлаар Х.Тэмүүлэн болон Б.Түвшин нарыг нэр дэвшүүлж, гишүүдийн саналаар Г.Түвшин бүлгийн даргад дэмжигдсэн гэх яриа гараад байгаа билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах мэдээллийг хийжээ.
Энэ тухай тэрээр "УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын талаар зарим ташаа мэдээлэл гарч байгаа тул залруулга хийе.
Өчигдрийн хуралдаанаар бүлгийн даргын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй бөгөөд сонгууль зохион байгуулаагүй. Тиймээс хэн нэгэн нэр дэвшигч тодорхой тооны санал авсан гэх мэдээлэл илт худал юм.
Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд биечлэн оролцож чадаагүй гишүүдийн оролцоог хангах асуудал яригдсан. Улмаар О.Цогтгэрэл дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүлгийн даргыг сонгох асуудлыг нэг долоо хоногоор хойшлуулсан.
Ирэх долоо хоногт нийт гишүүдийн оролцоог хангаж, асуудлыг ил тод, хариуцлагатайгаар шийдвэрлэнэ" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.