Эрхүүгийн лаборатори “тарваган тахал“-ын нян алджээ
 

Эрхүүгийн лаборатори “тарваган тахал“-ын нян алджээ


ОХУ-ын Эрхүү мужид тахлын эсрэг лабораторийн 28 настай ажилтан нас барсны дараа түүнтэй хавьтал болсон байж болзошгүй 200 орчим хүнийг эмнэлгийн ажиглалтад авч, хэд хэдэн эмнэлэгт хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Уг эмэгтэй тахлын үүсгэгч агуулсан туршилтын шилтэй ажиллах үедээ санамсаргүй алдаа гаргасны улмаас халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад байна. Уг нян нь Yersinia pestis буюу тарваган тахал үүсгэгч нян бөгөөд Эрхүү муж тарваган тахалын нян алдсан нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Одоогоор нас барсан эмэгтэйтэй хавьтал болсон байж болзошгүй 189 орчим хүнийг тусгаарлаж, эмнэлгийн хяналтад оруулаад байна.

Оросын эрүүл мэндийн байгууллагууд түүний нас баралтын шалтгааныг одоогоор “гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа” гэж мэдээлж байгаа бөгөөд тахлаар халдварласан хэмээн эцэслэн батлаагүй байна.

Тус улсад хамгийн сүүлд 2016 онд Алтайн хязгаарт тарваган тахал бүртгэгдсэн. Тухайн үед 10 настай хүүхэд тарвагатай ойртсоны дараа халдвар авсан болох нь тогтоогдож байжээ.

Ж.Сондор

Нью-Йорк муж улаанбурханы тархалтаас болж гамшгийн онц байдал зарлав
Нью-Йорк муж улаанбурханы тархалтаас болж гамшгийн онц байдал зарлав
 
Ерөнхийлөгч Бага тэнгэрт 1.4 тэрбумаар хаус авсан гэсэн ч зах зээл дээр 7.5 тэрбумын үнэтэй байна
Ерөнхийлөгч Бага тэнгэрт 1.4 тэрбумаар хаус авсан гэсэн ч зах зээл дээр 7.5 тэрбумын үнэтэй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.