
АНУ-ын Нью-Йорк мужийн захирагч Кэти Хоукал улаанбурханы дэгдэлт өргөжиж буйтай холбогдуулан муж даяар гамшгийн онц байдал зарлалаа.
Тус мужид дархлаажуулалт муу хөдөөгийн суурин газруудад улаанбурхан тархаж, энэ онд 108 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Шийдвэрийн дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын (MMR) вакцин хийх эрх бүхий хүмүүсийн хүрээг өргөжүүлнэ.
Мөн хөрш Пенсильвани мужид энэ онд бүртгэгдсэн улаанбурхны тохиолдол 1000 давж, сүүлийн гуч гаруй жилд нэг мужид гарсан хамгийн том дэгдэлт боллоо гэж The Guardian бичжээ. Мөн тус хэвлэлийн мэдээлснээр АНУ даяар 3800 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
АНУ 2000 он гэхэд улаанбурхныг бараг устгасан ч вакцинжуулалтын түвшин буурсаар байгаа нь сүүлийн үед хэд хэдэн дэгдэлт гарахад хүргэсэн гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.