Ш.Энхийн-од NBA-ийн Орландо Мэжик багтай албан ёсны гэрээ байгууллаа
 

Ш.Энхийн-од NBA-ийн Орландо Мэжик багтай албан ёсны гэрээ байгууллаа

Ш.Энхийн-од "NBA"-ийн Орландо Мэжик багтай албан ёсны гэрээ байгуулж, "NBA"-тэй гэрээ байгуулсан анхны монгол тамирчин боллоо.

Энэ талаар Ц.Шаравжамц: “Энэ өдрийг мөн ч олон жил хүлээлээ дээ. NBA албан ёсны гэрээ хийсэн анхны Монгол боллоо. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна. 10 хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амрав. Одоо Жи лигийн баг руугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй миний хүү. Аав нь ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний олон жилийн хүсэл байсан шүү. Та нартаа ч бас баяр хүргэе” гэв.

Ш.Энхийн-Од эдгээр өдрүүдэд Орландо Мэжик багийн үндсэн бүрэлдэхүүний хамтаар бэлтгэл хийж байгаа бөгөөд байгуулсан гэрээ Exhibit 10 буюу 10 өдрийн гэрээ аж. Мөн уг гэрээг цуцалж тус багийн харьяа буюу ‘affiliate’ тоглогч болгон авч үлдэнэ гэжээ.

Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
 
Өнөөдөр ТӨСВИЙН байнгын хороо хуралдана
Өнөөдөр ТӨСВИЙН байнгын хороо хуралдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.