Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
 

Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Энэ аравдугаар сарын 2-нд прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд шүүх уг саналыг хүлээн авахаас татгалзсан билээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Б.Баатарт "зохиомол ажиллагаа буюу нийгмийн хуваагдал, олон нийтийн санаа бодлын туйлшралыг бий болгож, хүмүүсийг үзэл бодлоор нь өөр хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан" гэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан байна.

Тэгвэл прокурор тус шийдвэрийг эсэргүүцэж, Б.Баатарыг цагдан хорьж шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр дахин шүүхэд хандсанаар 30 хоног цагдан хорихоор болжээ.

Т.Доржханд: УИХ-ын гишүүд улсынхаа эрх ашгийн төлөө байгаач ээ!
Т.Доржханд: УИХ-ын гишүүд улсынхаа эрх ашгийн төлөө байгаач ээ!
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.