
Эрчим хүчний урсгал засварыг төсвөөс байнга хасаж байгаа талаар УИХ дахь ХҮН намын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХҮН намын дарга Т.Доржханд "Төсөв дээр эрчим хүчний салбарын мөнгөнөөс байнга хасаж байна. Эрчим хүчний төсвийн багцад байсан урсгал засвар, станцуудын хөгшрөлттэй байгаа, хэзээ мөдгүй зогсчих эрсдэлтэй байгаа цахилгаан станцуудын урсгал засварын төсвийг огцом огцом хасаад явж байна.
Ямар хөрөнгөөрөө эрчим хүчнийхээ асуудлыг шийд гээд байгаа юм бэ? Хөрөнгө төсөвлөөгүйн улмаас эрчим хүчний хомсдолтой, иргэд нь бухимдалтай, эдийн засаг нь хөгждөггүй 35 жилийг бид өөрчлөх гээд төсөвөө оруулж ирэхээр манайхан хэтэрхий улстөржиж байна.
УИХ-ын гишүүд улсынхаа эрх ашгийн төлөө байгаач ээ гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. МАН болон АН-ынхан хоорондоо тохироод эрчим хүчний зардлаас хасаж байгаад харамсалтай байна.
Цаашид энэ байдлаар явбал эрчим хүч тасарна, дулаан тасарна. Үүнийг УИХ дахь кнопчид хариуцна шүү" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.