
Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаж, 2026 оны төсвийн тодотголт хасагдсан байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан гаргаж, дэмжигдлээ.
Үүнд:
- Хүнсний ногооны тогтворжуулахад олгох 150 тэрбум төгрөгийн татаасыг 13 тэрбум төгрөгөөр бууруулж, БЗС-ийн санхүүжилтийг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал 62 хувиар,
- Эрчим хүчний сайдын төсвийн багц дахь Эрчим хүчний салбарын их засвар тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийхэд тусгагдсан 92 тэрбум төгрөгийг 4 тэрбумаар бууруулж, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээ 472 мянган төгрөгийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж амьжиргааны доод түвшинд буюу 600 мянган төгрөг болгох санал 53 хувиар,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багц дахь мах гурил хүнсний ногооны хангамжийг тогтворжуулах 150 тэрбум төгрөгийн татаасыг 8 тэрбум 839 сая төгрөгөөр бууруулж, нийгмийн халамж бусад тэтгэврийн хэмжээг 432 мянган төгрөгөөс 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж амьжиргааны доод түвшинд хүргэж 600 мянган төгрөг болгоход зориулж нийгмийн халамжийн бусад тэтгэврийн зардлыг нэмэгдүүлэх саналыг 61 хувиар,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр буюу 472 мянган төгрөгийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг 64 хувиар,
- Асаргааны тэтгэмж буюу 330 мянган төгрөгийг 40 мянгаар нэмэгдүүлж 7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг 64 хувиар тус тус дэмжлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.