Өнөөдрийн онцлох ФОТО: ДЭЛХИЙН АВАРГА П.МӨРӨН
 

Өнөөдрийн онцлох ФОТО: ДЭЛХИЙН АВАРГА П.МӨРӨН

Монголын ОУХМ П.Мөрөн дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний Rally3 ангилалд дэлхийн аварга боллоо.

Тэрбээр 2026 оны Дакар раллид амжилттай уралдсаны дараа Ралли-рейдийн ДАШТ-ийн 3 гараанд дараах амжилтуудыг үзүүлжээ.

  • BP Rally Portugal 1-р гараа, Хүрэл
  • Desafío Ruta 40 2-р гараа, Алт
  • Rally du Maroc 3-р гараа, Мөнгө

Эдгээр амжилтаар нийт 61 оноо цуглуулж, 2026 оны Ралли3 ангиллын Дэлхийн аварга болсон байна.

Түүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Аавтайгаа хамт мотоцикл унаж явсан зургаахан настай бяцхан хүү мото спортод анх хөл тавьж байлаа. Тэр хүү өнөөдөр Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгасан ДЭЛХИЙН АВАРГА болжээ.

Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний Rally3 ангилалд түрүүлсэн ОУХМ П.Мөрөн бага насныхаа хүсэл мөрөөдлийг хөдөлмөр, тэсвэр хатуужлаар бүтээж, дэлхийн аваргын оргилд хүрлээ. Дүүгийнхээ энэ амжилтаар үнэхээр бахархаж байна" хэмээн баяр хүргэв.

Ийнхүү Монгол Улс дэлхийн аваргатай боллоо.

ФОТО:

Айчи-Нагояа 2026 | Б.Отгонтуяа ХҮРЭЛ медаль хүртлээ
Айчи-Нагояа 2026 | Б.Отгонтуяа ХҮРЭЛ медаль хүртлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.