Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталжээ
 

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөтэй уялдуулан 8 бүлэг, 538 зорилтын хүрээнд батлуулсан байна. Тодруулбал,

  1. Хүний хөгжил,

  2. Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл,

  3. Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил,

  4. Байгаль орчин, ногоон хөгжил,

  5. Тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглал,

  6. Бүсчилсэн хөгжил,

  7. Хотын өрсөлдөх чадвар,

  8. Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухаан гэсэн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын 2027 оны үйл ажиллагаа чиглэхээр боллоо.

Түүнчлэн нийслэлийг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан дэд бүтэц, тээвэр, орон сууц, эрчим хүч, байгаль орчин, үйлдвэр, нийгмийн үйлчилгээний салбарыг хамарсан томоохон 16 төсөл, арга хэмжээг үргэлжлүүлнэ. 2027 онд “Хүүхдэд ээлтэй хот-Хүн бүрд ээлтэй хот” зорилтыг хэрэгжүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, боловсрол, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр онцгойлон анхаарч ажиллана гэжээ.

Томуугийн дэгдэлтээс хамаарч 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 
Томуугийн дэгдэлтээс хамаарч 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 
 
“AI Pledo” системийг сурлагын ХОЦРОГДОЛТОЙ хүүхдүүдэд туршина
“AI Pledo” системийг сурлагын ХОЦРОГДОЛТОЙ хүүхдүүдэд туршина
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.