ЦАГ АГААР | Багавтар үүлтэй, бороо орохгүй
 

ЦАГ АГААР | Багавтар үүлтэй, бороо орохгүй

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно.

 2026 оны 09-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +22…+27 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +13...+15 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +4 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хонконгийн Дээд шүүхэд Б.Дэлгэрсайханы нэр дээр 57 сая ам.долларын өрийн нэхэмжлэл бүртгэгджээ
Хонконгийн Дээд шүүхэд Б.Дэлгэрсайханы нэр дээр 57 сая ам.долларын өрийн нэхэмжлэл бүртгэгджээ
 
О.Амгаланбаатар гишүүн иргэдэд савласан жимс тараажээ
О.Амгаланбаатар гишүүн иргэдэд савласан жимс тараажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.