Хонконгийн Дээд шүүхэд Б.Дэлгэрсайханы нэр дээр 57 сая ам.долларын өрийн нэхэмжлэл бүртгэгджээ
 

Хонконгийн Дээд шүүхэд Б.Дэлгэрсайханы нэр дээр 57 сая ам.долларын өрийн нэхэмжлэл бүртгэгджээ

Хонконгийн Дээд шүүхийн 2025 оны арванхоёрдугаар сарын хэргүүдийн жагсаалтад Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай холбоотой 444.8 сая Хонконг долларын өрийн нэхэмжлэл бүртгэгджээ. Тодруулбал, “HCA2340/2025” дугаартай уг хэрэгт Borkhuu Delgersaikhan нэрийг хариуцагчаар, “Hongkong Lung Ming Investment Holdings” Ltd компанийг нэхэмжлэгчээр бүртгэсэн байна. Уг хэргийн төрөл нь “Debt” буюу өр төлбөр бөгөөд нэхэмжлэлийн дүн 444,867,238.62 Хонконг доллар, ойролцоогоор 57 сая ам.доллартай тэнцэх хэмжээний дүн юм.

Энэхүү мэдээлэл Хонконгийн Дээд шүүхэд 2025 оны арванхоёрдугаар сард бүртгэгдсэн хамгийн өндөр дүнтэй хэргүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. 57 сая долларын маргаан зээлтэй холбоотой Монголын хэвлэлүүдэд уг хэрэг нь “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-тай холбоотой зээлийн маргаантай холбоотой гэж мэдээлжээ. 2007 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу 57.18 сая ам.долларын үндсэн зээл үүссэн бөгөөд түүнд хуримтлагдсан хүүг нэмж Хятадын компани нэхэмжилсэн талаар дурджээ.

Эх сурвалж: BabelCite.com

ЗГХЭГ-аас А.Намсамандыг чөлөөлөөгүй тул “ХАЛАА, СЭЛГЭЭ“ хийсээр байна
ЗГХЭГ-аас А.Намсамандыг чөлөөлөөгүй тул “ХАЛАА, СЭЛГЭЭ“ хийсээр байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.