
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон хууль хүчний байгууллага доторх авлига хээл хахуул, хууль бус үйл ажиллагаа олон нийтэд дэлгэгдээд удаагүй байгаа билээ. Тус асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханг чөлөөлсөн байдаг. Мөн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг есдүгээр сарын 16-нд “ШШГЕГ-ын дарга А.Намсаманд, түүнтэй хамт мэдээлэл хийсэн албан тушаалтнуудыг чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн” гэсэн атал одоог хүртэл А.Намсамандыг албан тушаалаас нь чөлөөлөөгүй байгаа аж.
А.Намсаманд нь өөрийн холбогдсон хэргийг нуун дарагдуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бололтой. Тодруулбал, 461 дүгээр хорих ангийн даргыг сольж, тус ангийн даргаар Ц.Амгаланбаярыг томилсон. Түүнээс гадна 409 дүгээр хорих ангийн камерын бичлэгийг устгуулж, рапортын мэдээг өөрчлүүлсэн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.
Өөрөөр хэлбэл, хоригдлуудаар тансаг зэрэглэлийн хаус бариулсан нотлох баримтаа нуун дарагдуулж байгаа бололтой. Энэ мэт ноцтой авлига, хээл хахуул хууль зөрчсөн үйлдэл гаргасан албан тушаалтанг өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй байх цаад учир юу вэ?
Ерөнхий сайд ЗГХЭГ-т үүрэг өгсөн л бол шууд чөлөөлөх дүрэмтэй атал А.Намсаманд нь ШШГЕГ-ын даргаар одоог хүртэл шийдвэр гаргаж халаа, сэлгээ хийсээр байна.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.