Хотын дарга Б.Пүрэвдагва: “Эко констракшн” ХХК-ийн барилга стандарт хангаагүй
 

Хотын дарга Б.Пүрэвдагва: “Эко констракшн” ХХК-ийн барилга стандарт хангаагүй

Хотын А зэрэглэлийн бүсэд 55 давхар зочид буудал, үйлчилгээний оффис бүхий “Eco Tower One” барилга нийслэлчүүдийн нүдэн дээр сүндэрлээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. “Эко констракшн” ХХК-ийн барьж буй уг барилга Монголын хамгийн өндөр барилга хэмээн нэрлэгдээд буй бөгөөд барилга стандарт зөрчсөн эсэх талаар Хотын дарга Б.Пүрэвдагва өөрийн тайлбарыг хийжээ.

Энэ талаар тэрээр "Би үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Үүнийг эргээд харъя. Зөвшөөрлийг нь өгөөд 55 давхар босчихсон байгааг харвал бүх стандартаа хангасан болоод л өгсөн байлгүй дээ.

Намайг ирэхэд энэ барилга хэдийнэ 55 давхар босчихсон байсан шүү дээ. Би ч мөн стандарт хангаагүй гэж харж байгаа" гэжээ.

“Эко констракшн” ХХК-ийн С.Нямдаваагийн хувьд 2025 онд Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 4,020 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхээ шүүхээр баталгаажуулсан талаар баримт бичигт дурдсан байдаг аж.

Ийнхүү барилгын салбарт олон жил хэл ам дагуулсан ч өнөөг хүртэл стандарт хангаагүй барилга барьсаар байгаа “Эко констракшн” ХХК-ийн С.Нямдавааг зогсоох зоригтой хүн одоог хүртэл алга байна.

О.Цогтгэрэл: Н.Учралд хэн ч итгэхгүй байна, өөртөө итгэж байвал асуудлаа оруулж ир
О.Цогтгэрэл: Н.Учралд хэн ч итгэхгүй байна, өөртөө итгэж байвал асуудлаа оруулж ир
 
ЗГХЭГ-аас А.Намсамандыг чөлөөлөөгүй тул “ХАЛАА, СЭЛГЭЭ“ хийсээр байна
ЗГХЭГ-аас А.Намсамандыг чөлөөлөөгүй тул “ХАЛАА, СЭЛГЭЭ“ хийсээр байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.