Х.Нямбаатар: Н.Учралын 3,5 тэрбумыг мартуулах гэж намайг гүтгэж хардаж байна
 

Х.Нямбаатар: Н.Учралын 3,5 тэрбумыг мартуулах гэж намайг гүтгэж хардаж байна

Хотын дарга асан Х.Нямбаатар өнөөдөр өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ. Тэрбээр өөрийн холбогдсон Туулын хурдны замын асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Сүүлийн үед Туулын хурдны замын гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр олгосон 500 тэрбум төгрөгийг намайг завшсан, ашигласан, хулгайлсан гэдэг ийм гүжир гүтгэлгийг манай УИХ-ын гишүүн Лодойсамбуу тэргүүтэй ЗГ-аас санхүүждэг хөлсний лайвчид нийгмийн сүлжээнд ийм гүжир гүтгэлэг мэдээллийг оруулж байгаа тул тайлбар хийе гэж бодлоо. 2026 оны 4 дүгээр сард Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь хууль бусаар Туулын хурдны замыг зогсоосон. Өнөөдөр зогсоогоогүй байсан бол Туулын хурдны зам 11 дүгээр сарын 1-нд нийт хийж гүйцэтгэвэл зохих ажлынхаа 50%-ийг хийчих байсан. Харамсалтай нь одоо Туулын хурдны замыг хууль бусаар зогсоосон этгээдүүд улс төрийн элдэв одоо хов живийг сэдвийг өөрчлөхийн тулд өөрсдийн хөлсний этгээдүүд болох Их хурлын гишүүд лайвчдаар ор үндэсгүй гүжир гүтгэлэг мэдээллүүдийг нийгмийн сүлжээнд цацаж байгаад туйлын их харамсаж байна аа.

Их засаг олон улсын сургуулийн 3,5 тэрбум төгрөгийн дуулианыг дарахын тулд Монгол Улсын ЗГ-ыг огцруулах эсэх асуудлыг шийдэх дуулианыг дарахын тулд сэдвээ өөрчилж, өөрсдийн хөлсний этгээдүүдээр ор үндэслэлгүй мэдээлэл хийж байгаад харамсаж байгаагаа дахин илэрхийлье" гэв.

Мөн "Өнөөдөр Туулын хурдны замын гүйцэтгэгч компанийн дансанд 350 тэрбум төгрөг нь бэлнээрээ байгаа. Үлдсэн 150 тэрбум төгрөг нь цемент, арматур бетон автомашин, одоо техник тоног төхөөрөмж зэрэг ийм материалууд болоод бэлтгэгдээд мөн АТГ битүүмжилчихсэн байгаа. Ер нь дэлхий дээр аль ч улс оронд АТГ нь олон улсын нээлттэй тендерт шалгарсан ААН-ийн үйл ажиллагааг зогсоодог, тасалдуулдаг, ЗГ-ын шийдвэрээр зогсоодог ийм зүйл огтоос байдаггүй. Тэгээд энэ жишиг манайд л явж байна. Олон ААН-үүдийг ингэж хохироодог ийм үйлдэл үзэгдэл болж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг хүнтэй тэмцэхийн тулд Улаанбаатарчуудын түгжрэл гэдэг хамгийн том проблемыг шийдэх байсан туулын хурдны замыг зогсоож бах таваа хангаж байгаа эрх баригчдыг одоо олон нийт шүүх өдөр ирнэ ээ гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.

Ерөнхий сайд Н.Учралыг Г.Занданшатар шиг мадалж байна
Ерөнхий сайд Н.Учралыг Г.Занданшатар шиг мадалж байна
 
О.Цогтгэрэл: Н.Учралд хэн ч итгэхгүй байна, өөртөө итгэж байвал асуудлаа оруулж ир
О.Цогтгэрэл: Н.Учралд хэн ч итгэхгүй байна, өөртөө итгэж байвал асуудлаа оруулж ир
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.