
Их Британийн Хаан Чарльзын анхны эхнэр, талийгаач Диана гүнжийн ах Чарльз Спенсер удахгүй хэвлэгдэх дурдатгал номдоо Дианаг нас барсны дараа Чарльз яг л "лотерейд хожсон хүн шиг" байсан тухай дурдсан нь багагүй шуугиан тариад байна.
Түүний хэлснээр тухайн үеийн Уэльсийн хунтайж Чарльз 1997 онд Дианаг нас барсны дараах өдрүүдэд маш их хөөрч баярласан байдалтай байсан хэмээсэн бөгөөд энэ нь Чарльз өөр хүнтэй гэрлэх боломжтой болсонтой холбоотой байж болох юм гэжээ.
Уг номын хэсгүүд нийтлэгдэж эхэлсэнтэй холбогдуулан Букингемийн ордон болон Чарльз хааны төлөөлөгч "Олон жил өнгөрсөн ч гэсэн ойр дотнын хүнээ алдсан уй гашуу, тухайн хүний дурсамжийг өөрчлөх магадлалтай" хэмээн хариу мэдэгдэл хийжээ.
Диана гүнжийн ах Дианаг мөн амьдралынхаа сүүлийн жилүүдэд амиа хорлолт их гардаг "Beachy Head" хадан хясаа руу хэд хэдэн удаа очиж байсан гэжээ. Түүнийг амиа хорлох тухай бодлыг түүний хөвгүүд болох Уильям, Харри нарыг гэх хайр л зогсоож байсан тухай тэрээр уг номдоо мөн дурдсан байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.