
АН-ын бүлгийн Ажлын албаны дарга асан Б.Энхмөнх Ерөнхий сайд Н.Учралыг огцрох хүртэл суулт зарлаад байгаа билээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох эсэх талаар хэлэлцэх чуулганы хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаагүй бөгөөд АН-ын бүлэг Н.Учралыг “Итгэл хүлээлгэх бичиг”-ээ өг хэмээн шаардаад буй.
Тэгвэл энэ бүх гацааг Б.Энхмөнх Н.Учралтай холбон өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Энэ тухай тэрээр "Монголын парламент Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралаас болж тэг зогсолт хийлээ!
Олонхынхоо итгэлийг цуглуулж чадахгүй ийм царайтай Ерөнхий сайд гэж хаашаа харсан юм байдаг юм. Бүтэн насаараа бусдаар асуудлаа шийдүүлж, бусдын хормойны доогуур орж нуугдаж, мөнгөөр бүхнийг шийдэж, аав ээжийнхээ араар нуугдаж амьдарлаа. Одоо өөрийгөө наранд ил гаргаад жаахан хөрсжүүлээч. Хариуцлагаа үүрч сураач! Ер нь ямар гишүүн хулгай луйвар нь илчлэгдсэн төсвийг батлах юм бэ! Наад парламентчид чинь нэр нүүрээ бодно шүү дээ" хэмээсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.