Н.Учрал намынхандаа хатуу үг хэлж, “намаас хөөнө шүү” гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал намынхандаа хатуу үг хэлж, “намаас хөөнө шүү” гэжээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хуралдаан өглөө болж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Г.Тэмүүлэнг дэмжих эсэх талаар хэлэлцсэн.

Энэ үеэр намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал намынхандаа хатуу үг хэлжээ. Тэрээр цаашид нэг зүгт харж, намын үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хамтарч ажиллаж чадахгүй бол УИХ-ын гишүүд байсан ч хамаагүй, намд шаардлагагүй, хөөнө шүү гэдгээ илэрхийлжээ.

Н.Учрал энэ үгийг Л.Оюун-Эрдэнэ, Д. Амарбаясгалан нарын 30-ийн бүлгийн гишүүдэд хандан хэлсэн бололтой. Хэрвээ 30-ийн бүлгийн гишүүд Ардчилсан намтай хамтарвал Н.Учралын Засгийн газарт огцрох аюул нүүрлэх юм.

Ж.Сондор

Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
 
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.