
Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг сонгох шийдэр гаргасан тухай мэдээлэл цацагдаад байна. Түүний хувьд парламентад гурван удаа сонгогдож, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргын албыг гурван жил гаруйн хугацаанд хашсан нэгэн. Тиймээс ч тус салбарын бодлого, шинэчлэлт, дотоод асуудал зэргийг хэн хүнээс илүү гадарлах учир Н.Учралын хувьд хамгийн зөв сонголт.
Г.Тэмүүлэнгийн хувьд Австрали болон АНУ-ын улсад боловсрол эзэмшсэн нэгэн. "Эрдэнэс Монгол" ТӨХК-ийн дэд захирал, "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн дэд сайд, Социал Демократ Залуучуудын холбоо (тухайн үеийн НАМЗХ)-ын ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг тус тус хашиж байсан туршлагатай учраас бусдад хүлээн зөвшөөрөгдөхөд тал дээр асуудалгүй. Хуульзүйн сайдын албан тушаалыг нь давгүй аваад явчих туршлагатай.
МАН-ын 30-ийн бүлэг үүнд таатай хандахгүй
Түүнийг ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайдаар сонгогдсонд МАН-ын 30-ын бүлэг тийм ч таатай хандахгүй нь тодорхой. Учир нь Ерөнхий сайд өөрийн 38-ын талын хүнээ ийнхүү хамгийн чухал суудлуудын нэгд томилсон нь МАН-ын 30-ийн бүлгийг буруу харж суухад хүргэх магадлалтай.
30-ийн бүлгийн төлөөний хүн С.Амарсайханыг ЗГ-аас хөөсөнд тун дургүй байгаагаа өчигдөр Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагандаа илээр хэлсэн. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан нарын 30-ийн бүлгийнхэн цаашдаа Н. Учралын ЗГ-ыг огцруулах акц хийж магадлал өндөр. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд АН-ын бүлэг хэдийнэ санал нэгдэж, 41 хүн гарын үсэг зураад буй. Тэдэн дээр МАН-ын энэ 30-ийн бүлэг нэмэгдсэн тохиолдолд Ерөнхий сайдын суудал ганхсан дээрээ хялбархан унах нь маш тодорхой.
Г.Тэмүүлэнгийн аав "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж байсан
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдох гэж буй Г.Тэмүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хүү. Ч.Ганзориг нь улсын төсвийн хамгийн том хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийн голыг таслах шахсан нэгэн. Тус үйлдвэрийг "Жаст"ын Ш.Батхүү гэгчтэй нийлэн гадны банканд зээлийн барьцаанд тавьж байсан удаатай бөгөөд “Би энэ гэрээнд гарын үсэг зураагүй, миний бичгийн хэвийг дуурайлгасан байна” хэмээн мэлзэж байсан юм. Ч. Ганзориг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр уснаас хуурай мултарч, түүний хэргийг "Жаст"-ын Ш.Батхүү нь үүрч, шүүхээс 9 жилийн хорих ял сонсон, 140 гаруй тэрбум төгрөг улсад төлөхөөр болсон түүхтэй байдаг.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.