Ж.Бат-Эрдэнэ: Сайд хийгээгүй, гурван удаа сонгогдсон гишүүн нь ганц Г.Тэмүүлэн байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ: Сайд хийгээгүй, гурван удаа сонгогдсон гишүүн нь ганц Г.Тэмүүлэн байсан

Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Г.Тэмүүлэнг томилох шийдвэр гаргалаа.

Уг шийдвэрийн талаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ "Намын даргын хэлсэн үгийг би давтаж хэлье. Ер нь бол улс төрд эрэмбэ, дараа гэж байгаа. Тэр утгаараа сайд хийгээгүй, гурван удаа сонгогдсон гишүүн нь ганц Г.Тэмүүлэн байна. Тийм учраас зарчмынхаа хувьд сонгогдох нь зүйтэй.

Хоёрдугаарт, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргын албыг гурван жил гаруйн хугацаанд хашчихлаа. Тэр утгаараа яг энэ салбарт байгаа асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа учраас зөв сонголт юм гэдэг зүйлийг л хэлсэн" гэлээ.

A.I  эм үйлдвэрлэхэд тусална
A.I эм үйлдвэрлэхэд тусална
 
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.