
Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Дэлхий нийтийн асуудал хариуцсан газрын дэд захирал Жан-Себастьен Контитой уулзлаа.
Уулзалтаар ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар санал солилцов.
“Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” бий болгох зорилтын хүрээнд сурагчдын үдийн хоолны шим тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, эрүүл хоолны цэс нэвтрүүлэх, эрүүл зөв хооллолтын боловсролыг сургалтын хөтөлбөрт тусгахад Франц Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх боломжтой юм.
Францын тал сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн хүртээмж, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.