
Монгол Улс даяар нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-ээс хийгдэх гэж байна.
Тус урьдчилан сэргийлэх үзлэгт Сургуулийн өмнөх боловсролын "Дунд бүлэг", Ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1 дүгээр анги, дунд анги буюу 6 дугаар анги, ахлах анги буюу 10 дугаар ангийн хүүхдүүд тус тус хамрагдана.
Үзлэгээр дараах эрүүл мэндийн үзлэг шалгалт явагдана. Үүнд:
Цэцэрлэгт суурилсан үзлэг:
- Аутизм буюу хөгжлийн үнэлгээ
- Биеийн хэмжилт: Жин, өндөр, толгой, бугалганы тойрог
- Хараазүйн үзлэг, харааны чадал шалгах
- Эмчийн үзлэг болон эрсдэлийн үнэлгээ
Сургуульд суурилсан үзлэг:
Нэгдүгээр анги
- Зүрхний цахилгаан бичлэгт суурилсан зүрхний
- Биеийн хэмжилт: Жин, өндөр, толгой, бугалганы тойрог
- Хараазүйн үзлэг, харааны чадал шалгах
- Эмчийн үзлэг болон эрсдэлийн үнэлгээ
Зургаадугаар анги
- Нурууны муруйлт, хавтгай тавхай
- Биеийн хэмжилт: Жин, өндөр, толгой, бугалганы тойрог
- Хараазүйн үзлэг, харааны чадал шалгах
- Эмчийн үзлэг болон эрсдэлийн үнэлгээ
Аравдугаар анги
- Хүүхдийн эрүүл мэндийн үзлэг
- Сэтгэлзүйн үнэлгээ
- Бэлгийн бойжилтын хөгжлийн өөрийн үнэлгээ
- Биеийн хэмжилт: Жин, өндөр, толгой, бугалганы тойрог
- Эмчийн үзлэг болон эрсдэлийн үнэлгээ тус тус хамрагдах боломжтой байна.