Филиппинд гатлага онгоц шатаж, 5 хүн амиа алдаж, 80 хүн сураггүй алга болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Филиппинд гатлага онгоц шатаж, 5 хүн амиа алдаж, 80 хүн сураггүй алга болжээ

Филиппиний Палаван арлын орчимд лхагва гарагт гатлага онгоц шатсаны улмаас таван хүн амиа алдаж, 80 хүн сураггүй болоод байна гэж тус улсын Эргийн хамгаалалтын алба орон нутгийн радиогоор мэдээлжээ.

Филиппиний Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр одоогоор нийт 42 хүнийг аварчээ. “MV June Aster” нэртэй уг хөлөг онгоцонд нийт 134 хүн зорчиж явсан бөгөөд үүнээс 117 зорчигч, 17 багийн гишүүн багтсан байна.

Тус онгоц Манила хотын боомтоос хөдөлж, Палаван мужийн Корон руу явж байхдаа галд автжээ. Гал гарах үед хөлөг онгоц Барангай Марсиллагаас зүүн хойд зүгт ойролцоогоор 1.2 далайн милийн зайд явж байжээ.

Одоогийн байдлаар эрэлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Эх сурвалж: BBC агентлаг

Хууль бусаар даргын хаус барьсан хоригдлуудын нэрс ИЛ БОЛЛОО
Хууль бусаар даргын хаус барьсан хоригдлуудын нэрс ИЛ БОЛЛОО
 
Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн ажил 70 хувьтай байна
Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн ажил 70 хувьтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.