
Сүүлийн өдрүүдэд БНСУ-д Жэжү хотын Баруун дүүргийн цагдаагийн газрын нэгэн мөрдөгч сураггүй болсон хэргүүдийг хуурамчаар хааж байсан ноцтой хэрэг илэрч, олон нийтийг цочроогоод байна.
Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын дундуур Жэжүгийн Ханлимд оршин суух 37 настай эмэгтэй алга болж, ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдсэн боловч хариуцсан мөрдөгч ажлын ачааллаас зугтан "холбогдож шалгасан", "ослоор нас барсан" гэж системд худал бүртгээд хэргийг дур мэдэн хаажээ. Үүний улмаас эрэн сурвалжлах ажил бүрэн зогсож, ар гэрийнхэн нь наймдугаар сард дахин хандсанаар цагдаагийн ажиллагаа эрлийг дахин эхлүүлсэн ч харамсалтай нь тухайн эмэгтэйн цогцос 104 олдсон юм.
Цагдаагийн дотоод шалгалтаар уг мөрдөгч энэ оны долоодугаар сар хүртэл нийт 25 хүний дуудлагыг яг ийм аргаар хуурамчаар хааж устгасан нь тодорхой болж, баривчлагдан прокурорт шилжээд байна. Энэ явдлаас үүдэн цахим орчинд "хүн худалдаалах гэмт хэрэг" гэх зэрэг айдас төрүүлсэн худал мэдээллүүд ихээр тархаж байгаа тул батлагдаагүй цуу ярианд автахгүй байхыг хүсье. Жэжү мужаас камержуулалт, шөнийн эргүүлийг эрс чангатгаж байгаа бөгөөд арал дээр байгаа гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.