Ч.Лодойсамбууд хариуцлага тооцно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбууд хариуцлага тооцно

Өнөөдөр АН-ын бүлгийн хурлаар тус намын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийх үедээ “Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-д суудалтай АН-ын бүх гишүүд гарын үсэг зурна. Зураагүй гэж мэдэгдсэн Ч.Лодойсамбууд намын бүлгийн зүгээс хариуцлага тооцно” гэжээ.

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга Б.Жаргалмаа “Засгийн газар иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн зохистой ажил хийхгүй байгаа. Мах, хүнсний бүтээгдэхүүн, бензиний хомсдол зэрэг ард иргэдийн нуруунд ачаа болсон асуудлыг эрх баригчид шийдвэрлэхэд доривтой хөдлөхгүй байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын 42 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт бүгд гарын үсэг зурна. Гадаадад яваа Ж.Баясгалан гишүүн ирмэгцээ зурна” гэсэн билээ. Харин үүний дараа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цахим хуудастаа “Би Засгийн Газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй, зурахгүй” гэж бичсэн юм.

Т.Бат

Иргэдийн шүүмж COP-17: Тэнгэр харсан морины хөшөө ямар учиртай вэ?
Иргэдийн шүүмж COP-17: Тэнгэр харсан морины хөшөө ямар учиртай вэ?
 
Өнөөдрийн онцлох ФОТО: ДЭЛХИЙН АВАРГА П.МӨРӨН
Өнөөдрийн онцлох ФОТО: ДЭЛХИЙН АВАРГА П.МӨРӨН
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.