Үхэр ирлээ: Үзвэл 80 минут харамсана, үзэхгүй бол насаараа харамсана
 

Үхэр ирлээ: Үзвэл 80 минут харамсана, үзэхгүй бол насаараа харамсана

Хятадын цахим орчинд “Үхэр ирлээ” нэртэй хүүхэлдэйн киноны тухай яриа хүчээ аваад байна. Учир нь тус хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар болох үхэр, ирвэс, илжиг зэрэг дүрүүд нь туйлын царай муутайгаас гадна маш болхи хийцтэй байжээ. Улмаар олон нийтийн сүлжээнд доог тохуу болж, нээлтээ хийж амжаагүй байхдаа л олонд танигдсан байна.

Одоогоор нээлтээ хийснээс хойш Хятад даяар “Хүн Аалз”, “Одиссеэй” зэрэг шилдэг бүтээлүүдийн араас жагсаж, үзэлтээрээ амжилт тогтоосон байна. “Үхэр ирлээ” кино 8-р сарын 5-нд нээлтээ хийжээ. Хятадын үзэгчид “Ядаж AI биш юм”, “Царай муутай дүрүүдтэй, утгагүй зохиолтой, уйтгартай боловч үзчихээд ирлээ”, “Хэрэв үзвэл 80 минутын турш харамсана, үзэхгүй бол насаараа харамсана” гэхчлэн сэтгэгдэл бичжээ.

Тус хүүхэлдэйн киног найруулагч Шинь Юймэн, Сун Лифан хоёр хамтран бүтээсэн бөгөөд ээж хүү хоёр гэнэ. Тэд киногоо 5 жилийн турш бүтээхдээ нэг ч компьютер график, дүрслэл, модель ашиглаагүй бүгдийг гараараа хийжээ. Тиймдээ ч олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Кино одоогоор 20 сая юанийн ашиг олсон бөгөөд зөвхөн олон нийтийн сүлжээнд гарсан хөгжилтэй яриа, миймүүдээс болж нийтийн сонирхлыг татжээ.

Т.Бат

Фэйсбүүк хүүхэд донтуулах функц санаатай ажиллуулдаг хэмээн буруутгагдлаа
Фэйсбүүк хүүхэд донтуулах функц санаатай ажиллуулдаг хэмээн буруутгагдлаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.