Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсооно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсооно

\2024.11.08\

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явдаг АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг өнөөдрөөс буюу энэ сарын 8-наас зогсоохоор боллоо.

Тодруулбал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж дараах гурван чиглэлд автобус үйлчилж байсан юм.

  • АТ:1 “Засгийн газрын ордон - Гэрэлт хотхон - Зайсан”
  • АТ:2 “Засгийн газрын ордон - Ривер гарден - Хан хилсс”
  • АТ:3 “Засгийн газрын ордон - Энканто - Хүннү 2222 хороолол”

НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР

Өнөөдрөөс  импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй
Өнөөдрөөс импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй
 
Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг,  9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна
Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.