УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий сайдын зөвлөх болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий сайдын зөвлөх болов

/2024.10.21/

УИХ-ын гишүүн асан П.Анужин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогджээ. Түүний өмнө энэхүү албан тушаалыг Б.Батбаатар хашиж байсан бөгөөд тэрээр "Эрдэнэс Оюу толгой" компанийн захирлаар томилогдсон байна.

УИХ-ын гишүүн асан П.Анужингийн хувьд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тэрээр Зүүн бүсэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг баг болон өрсөлдөж ялагдал хүлээсэн юм. Мөн энэ тойрогт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр мөн өрсөлдсөн. Сонгуулийн дараа түүнийг Ерөнхийлөгчийн жендэр хариуцсан зөвлөх болох тухай албан бус мэдээлэл гараад байсан юм.

Төсөв 2025: Мега төслүүд ТОМ тоо
Төсөв 2025: Мега төслүүд ТОМ тоо
 
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
ШИЙДВЭР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.