Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулсан этгээдүүдийг шалгуулахаар болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулсан этгээдүүдийг шалгуулахаар болов

\2024.09.09\

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар томилогдсоны дараах анхны хуралдаанаа өнгөрсөн долоо хоногт хийжээ.

Хурлаар 4 асуудал хэлэлцсэний нэг нь Капитал банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн асуудлаар мэдээлэл сонсох байв. Холбогдох мэдээллүүдийг сонссоны дараа Улсын Ерөнхий Прокурорын газарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгох, хохирлыг төрийг төлөөлөх чиг үүрэгтэй прокурорыг томилон шүүхэд нэхэмжлэл гаргах арга хэмжээ авахыг хүссэн хүсэлт хүргүүлэхээр болжээ.

Мөн дээрх банкнуудтай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монгол банк, Капитал банкны эрх хүлээн авагч зэрэг төлөөллүүдийг оролцуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй хуралдуулах шийдвэрийг гаргалаа.

2019 онд Капитал банкнаас 104.2 тэрбум нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан. 2024 оны 08-р сарын 24-ний өдрийн байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдаж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Чингис хаан банкнаас нийт нэхэмжилсэн 103.57 тэрбум төгрөгөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар нийт 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, авлагын үлдэгдэл 95.6 тэрбум төгрөг байна.

Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.