АЙЛЧЛАЛ: БНХАУ-ын дэд дарга ХАНЬ ЖӨН-ийг угтах ёслол болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЙЛЧЛАЛ: БНХАУ-ын дэд дарга ХАНЬ ЖӨН-ийг угтах ёслол болов

\2024.09.07\

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.



Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, дэд дарга Хань Жөн Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон БНХАУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирэв
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирэв
 
Их хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа
Их хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.