Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

/2024.08.19/

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд С.Жавхлан танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт 13 хуулийн төсөл, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн талаар товч дурдвал:

1.Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн баталж, Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудалд өөрчлөлт орсон билээ.Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Түүнчлэн оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрын харьяа байгууллага, албан тушаалтан албаны чиг үүргээ хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж байгааэсэхэд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллага хяналт тавих тогтолцоогоновчтой болгох хүрээнд Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа.

2.Тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах зохицуулалтыг сайжруулж салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд өөрсдийн салбарын төсвийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулдаг байх, төсвийн цагалбарыг төсөв боловсруулах, хянах, дүгнэлт гаргах, хэлэлцүүлэх үйл явцтай нийцүүлэх, төрийн үйлчилгээний бүтээмж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг бүх салбарт хэрэгжүүлэх боломжтой байх зэрэг зохицуулалтыг Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. Нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хөрөнгөөр санаачлан хэрэгжүүлсэн албан татвар төлөгчийн элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт болон харилцан хамааралгүй этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг тухайн жилийн татвар ногдох орлогын 1 хувиас хэтрэхгүй дүнгээр үйл ажиллагааны орлогод төлбөл зохих албан татвараас хасаж хөнгөлөх зохицуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.

3.Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааг “Чадавхад суурилсан хэлэлцээний арга”-аар зохион байгуулж, тендер шалгаруулалтад туршлага, чадавх, нэр хүнд бүхий аж ахуйн нэгжийг урьж оролцуулах нөхцөлийг бүрдүүлж, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хурдан шуурхай гүйцэтгэх зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухайхуулийн төсөлд тусгалаа. Түүнчлэн нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийнүйлчилгээг хэвийн, тасралтгүй хангах нэн яаралтай нөхцөл үүссэн тохиолдолдсонгон шалгаруулалт зарлахгүйгээр төслийг хэрэгжүүлэх чадвартай хоёроос доошгүйхувийн хэвшлийн түншлэгчид урилга хүргүүлж, төслийн санал авч, хэлэлцээ хийж,хамгийн сайн нөхцөл санал болгосон түншлэгчтэй гэрээ байгуулах зохицуулалтыгТөр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. Нийслэл хотын аж ахуй, инженер хангамжийн бараа, ажил, үйлчилгээг тухайн салбарынтөрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэх ажлыг түргэн, шуурхай эхлүүлэх зохицуулалтыг Төрийн болон ороннутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульдөөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийнтөсөлд тусгалаа.

4. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ус, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдсэн өнөөгийн нөхцөлд нийслэл Улаанбаатар хотод үүсэж болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршиг, үр дагавраас урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг нэн даруй хэрэгжүүлэхтэй холбогдуулан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийгболовсрууллаа.

5. Шахмал түлшний хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, болон эдгээр үйл явцадтавих хяналт, түүнчлэн санхүүжилтийн механизмыг сайжруулах зорилгоор энэхүү үйл ажиллагааг эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн төрийн эзэмшлийн хувийг нийслэлийн өмчлөлд шилжүүлж, үйл ажиллагаа,үйлдвэрлэлийг нийслэлд хариуцуулахаар Төрийн өмчийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулан хэлэлцүүлжбайна. Хуулийнтөслүүд батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж,хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанхөгжлийг хурдасгах хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэх болно гэв.

Хуулийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж. Батжаргал, ирэх жилийнхээ төсвийг боловсруулж, УИХ-д өргөн барих хугацааг 9 дүгээр сарын 1-ны дотор гэж зааж өөрчилсөн. Гэтэл 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар дахин засварлах гэж байгаагийн учир шалтгаан юу байна, УИХ-ын гишүүн П.Ганзориг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн өөрчлөлтөөр тендер сонгон шалгаруулалтыг 2-оос доошгүй удаа зарлаад нэг ч компани орж ирээгүй бол төрийн болон орон нутгийн өмчит компанитай шууд гэрээ байгуулах заалт орж ирсэн. Эдийн засаг дахь хувийн хэвшлээ дэмжих бодлогыг баримталж буй бол энэ заалтыг оруулах нь зөв үү, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ирээдүйн өв санд энэ оны эцсээр хуримтлагдах хөрөнгө нэмэгдэж байна. Энэ хөрөнгийн зарцуулалт болон үр өгөөжийн талаар асуув.

Сангийн сайд С.Жавхлан, 7 дугаар сарын 25-ны дотор бүх сайдууд дараа жилийн төсвийн саналаа хүргүүлэх ёстой атал энэ хугацаанд хагас жилийн төсвийн гүйцэтгэл нь гарч амжаагүй байхад дараа жилийнхээ төсвийг ярина гэдэг байж боломгүй байна. Мөн олон нийтийн хэлэлцүүлэг шаардлагатай.Тиймээс төсвийг төлөвлөх шатандаа алдаагүй боловсруулахыг хичээж байгаа учраас хойшлуулах санал тавьж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн өөрчлөлт бол хувийн хэвшлийнхэнд халгаатай заалт гэж бодохгүй байна. Ер нь бол цар тахлын улмаас бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын алдагдал их хүлээсэн. Хувийн хэвшлийнхэн хийх боломжгүй, ашиг багатай ажил, үйлчилгээг төрийн оролцоотойгоор хийхээс өөр арга байхгүй юм. Тиймээс хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн эрсдэлийг хааж энэ заалтыг оруулсан.

Ирээдүйн өв санд энэ оны эцсээр 3,4 их наяд төгрөг хуримтлагдах боломжтой болж байгаа. Энэхүү хөрөнгийг Төв банкинд байршуулж, тусгаарлаж, улмаар олон улсын байгууллагаар удирдуулах өөрчлөлт оруулсан нь найдвартай хадгалагдах нь гэсэн санаа юм. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Тендерийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газраас хөгжлийн бодлого, шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх асуудлаар нэр хүнд бүхий тусгай мэдлэг, чадвартай зөвлөх, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол Тендерийн тухай хуулийг дагаж мөрдөхгүй гэсэн заалт оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар үзэмжээрээ Тендерийн тухай хуулийг хэрэглэх, эс хэрэглэх тухай яригдаж байна. Энэ бол УИХ-ын эрх мэдэлд халдаж буй хэмээн үзэж байна. Энэ асуудлыг тодруулахыг хүслээ.

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Засгийн газар цоо шинэ бодлого боловсруулан оруулж ирж байгаа хэрэг биш. Өнгөрсөн хугацааны туршлага, сургамж дээрээ үндэслэж ярилцаад хэлэлцүүлж байна. Тухайлбал, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээн дэх бүтээн байгуулалтуудыг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг концесийн шалгаруулчихжээ. Гэтэл өнөөдрийн хүртэл ажил явдаггүй. Тийм учраас эцсийн үр дүнг харгалзан санал оруулж байна гэв. Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч, санал хэллээ. Түүний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх талаар хуулийн төсөл бүрээр санал хурааж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Төсвийн байнгын хорооны дараагийн хэлэлцэх асуудал бол Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай байв. Өмнөх хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Түвшин нарыг санал болгосон боловч дэмжигдээгүй юм. Тиймээс тус бүлгээс УИХ-ын гишүүн Д.Батбаярыг нэр дэвшүүлэн оруулж ирсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын гишүүн Д.Батбаярыг дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа буюу Нараг хууль зөрчсөн гэж УИХ Тамгын газар үзэв
УИХ-ын гишүүн М.Нарантуяа буюу Нараг хууль зөрчсөн гэж УИХ Тамгын газар үзэв
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.