Хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаа хийв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтарсан Засгийн газар анхны хуралдаанаа хийв

/2024.07.17/

Хамтарсан Засгийн бодлогоос хэрэгжилт рүү анхаарч эдийн засгийн өсөлтийг айл бүрт хүргэхээр ажиллана. Олон улсын сайн жишиг болон намуудын мөрийн хөтөлбөрт зааснаас жишиг авсан сайн бүтэц гэлээ. Том төсөл хөтөлбөрүүдээ хурдтайгаар урагшлуулна гэдгээ Ерөнхий сайд анхны хуралдаандаа илэрхийлжээ. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг өнөөдөр албан ёсоор эхлүүлжээ.

Хамтарсан засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан байна.Үүний дагуу гэрээ байгуулж ХБНГУ -ын улсын сайн туршлага, Шинэ Зеланд, Голланд улсын жишгийг судалж байна. Хамтдаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлнэ. Хамтарсан Засгийн газрын хувьд салбар дундын уялдааг хангах маш чухал байгаа гэлээ.

МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр зорилтуудын уялдааг авч үзнэ. Мөрийн хөтөлбөрийн 80 хувь нь хоорондоо уялдах боломжтой байна гэлээ. Хамтарсан Засгийн газрын гэрээг УИХ-аар батлуулах юм байна. Хамтарсан засгийн газрын гэрээ, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, төсвийн тодотголыг нэг сарын хугацаанд бэлэн болгож өргөн барих аж.. Мөн төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон гэж ЗГХЭГ-ын дарга бөгөөд Монгол Улсын сайд Н.Учрал мэдээллээ.

Эрүүл мэндийн ШИНЭ сайд  хавдрын асуудлаас ажлаа эхлэв
Эрүүл мэндийн ШИНЭ сайд хавдрын асуудлаас ажлаа эхлэв
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.