УИХ-д суудал авсан 5 нам, эвсэл болон 1% босго давсан намууд хэрхэн санхүүжилт авах вэ?
 

УИХ-д суудал авсан 5 нам, эвсэл болон 1% босго давсан намууд хэрхэн санхүүжилт авах вэ?

/2024.6.29/ Энэ удаагийн сонгуулиар 19 нам, хоёр эвсэл өрсөлдсөнөөс нийт сонгогчдын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан 4 нам, нэг эвсэл УИХ-д суудалтай боллоо.

Улсын Их Хуралд суудалтай нам нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нам дангаараа буюу хамтран нэр дэвшүүлэх эрхтэй болж байгаа юм.

Харин нийт сонгогчдын 1 буюу түүнээс дээш хувийн санал авсан хоёр нам байна. Энэ удаагийн сонгуульд бүртгэгдсэн нийт сонгогчид нь 2,224,233.

Нам эвслийн нэр Авсан саналын тоо

Шинэ нэгдсэн эвлэл

68979

Үнэн ба Зөв нам

40488


Эдгээр нь УИХ-д суудал аваагүй ч төрөөс санхүүжилт авах эрх нь нээгдэж байна. Төрөөс санхүүжилт олгохдоо Улс төрийн намын тухай хуульд заасан томъёоллын дагуу тооцоолдог. Ингээд харвал суудал авсан намууд дараах санхүүжилтийг төрөөс жилд нэг удаа авахаар урьдчилсан тооцоотой байна.

Нам, эвслийн нэр Авсан саналын тоо УИХ-д авсан суудлын тоо Төрөөс авах санхүүжилт

МАН

505267

68

1,122,000,000.00

АН

433973

42

693,000,000.00

ХҮН

147888

8

132,000,000.00

Үндэсний эвсэл

74350

4

66,000,000.00

Иргэний зориг ногоон нам

72201

4

66,000,000.00

Улс төрийн намын тухай хуульд заасанчлан УИХ-д авсан суудлынх нь тоог, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний санхүүжилт байх юм.

Үүнээс гадна, суудал аваагүй ч санхүүжилт авах эрх нь нээгдсэн намууд дараах байдлаар жилд нэг удаа санхүүжнэ.

Нам, эвслийн нэр Авсан саналын тоо Санхүүжилт авах дүн

Шинэ нэгдсэн эвлэл

68979

227,630,700.00

Үнэн ба Зөв нам

40488

133,610,400.00

Мөн шууд санхүүжилтээс гадна шууд бус дэмжлэгийг авна. Үүнд,

Намын хурал зохион байгуулах заалыг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тухайн намд үнэ төлбөргүй ашиглуулах, намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх гэсэн дэмжлэгийг үзүүлнэ.

Гэхдээ эдгээр санхүүжилт, дэмжлэгийг авахдаа дараах шаардлагыг улс төрийн нам хангасан байна. Үүнд,

  • төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэх.
  • Нам хагас жил тутамд санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагат хүргүүлэх. Хэрэв хүргүүлээгүй бол дараагийн жилийнх нь санхүүжилтийг олгохгүй.

Намууд санхүүжилт авах хүсэлтээ сонгуулийн төв байгууллагат наймдугаар сарын 1-нээс өмнө гаргах ёстой байдаг. Санхүүжилтийг тогтооход тухайн намын сонгуулийн тайлан маш их нөлөөтэй.

Одоогоор 4+ нам УИХ-д суудалтай болох нь тодорхой боллоо
Одоогоор 4+ нам УИХ-д суудалтай болох нь тодорхой боллоо
 
СЕХ: Дараах 126 хүнийг Улсын Их Хурлын гишүүнээр тооцсугай
СЕХ: Дараах 126 хүнийг Улсын Их Хурлын гишүүнээр тооцсугай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.