Одоогоор 4+ нам УИХ-д суудалтай болох нь тодорхой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Одоогоор 4+ нам УИХ-д суудалтай болох нь тодорхой боллоо

/2024.6.28/ Сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч байна. Энэ удаагийн сонгуульд хяналтын тооллогыг 100 хувь гараар хийх тул албан ёсны дүн гарах хараахан болоогүй юм.

Энэ жилийн сонгуулиар дараах тоон үзүүлэлт одоогийн байдлаар тодорхой байна.

  • Нийт сонгогчийн тоо: 2,224,233
  • Бүртгэлийн хуудас авсан сонгогчийн тоо: 1,450,037

Одоо эдгээр дээр нэмээд гадаадаас саналаа өгсөн сонгогчийн тоо нэмэгдэнэ. Мөн явуулын хайрцгаар авсан саналыг тоолно.

Тойрогт нэр дэвшигчдийн саналын тоо эцсийн байдлаар хараахан гараагүй гэдгийг дээр өгүүлсэн. Эндээс УИХ-ын 126 суудлын 78 нь тодорно. Мандатын тоогоор жагсаахад хамгийн олон санал авсан нь сонгогдсонд тооцогдоно.

Харин жагсаалтын 48 суудлыг хэрхэн хуваарилах вэ.

Юун түрүүнд эндээс суудал авахын тулд намууд хоёр шаардлагыг хангах ёстой.

  • 78 тойргийн 50 хувиас доошгүй тойрогт гишүүдээ нэр дэвшүүлэх
  • Хуульд заасан босго давах

Тэгвэл ямар босгыг давах вэ гэвэл хуульд заасанчлан: Нийт санал өгсөн сонгогчдын 4 хувийн санал авсан бол нам босго давсанд тооцогдоно.

Эвслийн хувьд хоёр нам эвссэн бол 5 хувь, гурав ба түүнээс дээш нам эвссэн бол 7 хувийн босго давах юм. Ингээд харвал, нийт санал өгсөн хүмүүсийн тоогоор дараах байдлаар богсыг тогтооно.

Босго Авах саналын тоо
4 хувийн босго 57,928
5 хувийн босго 72,409
7 хувийн босго 101,373


Дээрх хүснэгтэд байгаа тоо нь 48 суудлаас санал авах босго давах тоо юм. Одоо харин 48 суудалд хэрхэн хуваарилах вэ гэдгийг бодоцгооё.

За тэгвэл нэг квотод хуваарилагдах саналын тоо нь 30171.

Ингээд Та нам, эвслийн авсан саналын тоог эхлээд босго давсан эсэхийг шалгаад, хэрэв босго давсан гэж үзвэл намын авсан саналыг дээрх квотод хуваарилагдах саналын тоонд хуваагаад, тухайн нам хэчнээн суудал авч болох вэ гэдэг таамгийг гаргах боломжтой.

Одоо тодорхой болоогүй байгаа (2024.6.28-ы 23.50 цаг) нэг зүйл бол босго даваагүй намуудын авсан саналын хувь юм. Эдгээр нь эцэслэгдсэний дараа их үлдэгдлийн зарчмаар суудлыг хуваарилна. Өөрөөр хэлбэл, босго даваагүй намуудын авсан саналыг босго давсан намуудад тэнцүү хуваарилж, гарсан үлдэгдлийг их үлдэгдлийн зарчмаар тооцно.

Сонгогч ямар эрхтэй вэ?
Сонгогч ямар эрхтэй вэ?
 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.