Мөнгө тараасан асуудалд хариу үзүүлэхгүй байгааг шүүмжиллээ
 

Мөнгө тараасан асуудалд хариу үзүүлэхгүй байгааг шүүмжиллээ

/2024.6.26/ Зарим нэр дэвшигч Сонгуулийн тухай хууль зөрчсөн асуудлаар Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал СЕХ-ны гадаа шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ. Тэрбээр

2Сонгуулийн сурталчилгаа дуусахад нэг өдөр үлдлээ. Өнгөрсөн өдрүүдэд гарсан зөрчлүүдтэй холбоотой асуудлаар СЕХ-нд хандсан. Мөнгө тараасан талаар гэрчүүд өөрсдөө СЕХ, Цагдаагийн ерөнхий газарт очиж хандсан. Гэвч ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй тул 100 мянган хүний гарын үсэг цуглуулж СЕХ-нд хандан, тайлбар ирүүлэхийг удаа дараа шаардсан. СЕХ-ны нарийн бичгийн дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө “Тухайн асуудлыг СЕХ-ны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ” гэсэн. Гэтэл СЕХ дээрх асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэнгүй. Үүний шалтгааныг тайлбарлахдаа “Зөрчил дутагдалтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгадаг. Мөнгө тараасан асуудалд цагдаагийн байгууллага хэрэг үүсгэхээс татгалзсан учраас СЕХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд, хуралдаанаар хэлэлцээгүй” гэлээ.

"Цагдаагийн байгууллагын өгсөн бичгийг бидэнд өгөөд яах юм бэ. 100 мянган хүн гарын үсгээ цуглуулж өгчихөөд байхад асуудлыг хэлэлцсэнгүй. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Ховд аймгийн хорооны дарга хүмүүсийг дуудан, 100 мянган төгрөг тараасан бичлэг цацагдсан. Саналын хуудас хэвлээд нэр дугуйлуулаад, дадлага хийлгэж байна гэсэн шүү дээ. Эдгээрт СЕХ ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байна. Бидний зүгээс МАН-д сонгуульд шударга оролцъё гэж сануулсаар ирсэн. Сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөж буй энэ үед хүмүүсийн регистрийн дугаарыг цуглуулсан, мөнгө тараах гэж буй талаар яригдаж байгаад анхаарах ёстой. Яг мөнгө тараасан үйлдлийг нотлоод өгөхөөр СЕХ шийдэхгүй байна. Энэ байдлаараа мөнгө тараахыг ил, далд дэмжээд байгаа юм шиг, цагдаагийн байгууллага нь тогтоохгүй байгаа учраас эс үйлдлээрээ хүлээн зөвшөөрч буй юм шиг үйлдлүүд гарч байна. Шударга өрсөлдөж, мөнгө тараахгүй байхыг МАН-ын удирдлагаас удаа дараа шаардаж байгаа. МАН-ын байрны гадаа очиж ч шаардлаа, мэтгэлцье гэсэн ч мэтгэлцсэнгүй. Сонгогчдыг худалдаж авч, авлига өгвөл томсгосон тойрог бүхий сонгуульд залуу, шинэ нэр дэвшигчдэд боломж гарахгүй. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд мөнгө тараах эрсдэлтэй. Энэ байдалд үгүй гэж хэлэх эцсийн найдвар сонгогч та бүхэнд л үлдэж байна. Мөнгө тарааж, авлига өгч буй хүмүүст үгүй гэж хэлэх боломж сонгуулийн өдөр л болж үлдлээ” гэж ярилаа.

Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл

Монголбанк Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн Төв банкнуудын Төлбөр тооцооны системийн талаарх ээлжит хуралдааныг зохион байгуулж байна
Монголбанк Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн Төв банкнуудын Төлбөр тооцооны системийн талаарх ээлжит хуралдааныг зохион байгуулж байна
 
СЕХ: Дараах 126 хүнийг Улсын Их Хурлын гишүүнээр тооцсугай
СЕХ: Дараах 126 хүнийг Улсын Их Хурлын гишүүнээр тооцсугай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.