Монголбанк Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн Төв банкнуудын Төлбөр тооцооны системийн талаарх ээлжит хуралдааныг зохион байгуулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанк Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн Төв банкнуудын Төлбөр тооцооны системийн талаарх ээлжит хуралдааныг зохион байгуулж байна

/2024.06.26/

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн Төв банк (SEACEN)-уудын төлбөр тооцооны систем хариуцсан удирдах албан тушаалтнуудын оролцоотойгоор Төлбөр тооцооны системийн талаарх 23 дахь удаагийн хуралдааныг Монголбанк нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна.

Тус хуралдаанд Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын төлөөлөл болох Япон, Солонгос, Хонконг, Индонез, Лаос, Малайз, Нипал, Филиппин, Сингапур, Шри-Ланка, Тайланд, Вьетнам, Бруней, Камбож, Тайвань зэрэг 15 орны 30 гаруй төлөөлөгч оролцож байна. Оролцогчид олон улсын түвшинд төлбөрийн системийн өөрчлөлт, шинэчлэл, цахим шилжилт, хил дамнасан төлбөр тооцоо гүйцэтгэх зэрэг асуудлын талаар хийгдсэн шинэлэг технологи, олон улсын байгууллагаас хийсэн судалгааны ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эдгээрийн бодлого зохицуулалтын орчин, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, нээлттэй хэлэлцүүлэг хийсэн.

Түүнчлэн, хуралдааны үеэр Төв банкнууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк төдийгүй бусад судлаачдын дунд хийгдэж байгаа онцлох судалгааны нэг болох “Төв банкны цахим мөнгө (ТБЦМ)-ний талаарх илтгэлийг Япон улсын Дижитал валютын форумоос танилцуулсан. Илтгэлд ТБЦМ нь технологид суурилсан, баялгаар баталгаажаагүй крипто-валют бий болж, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэх тул зөвхөн төлбөрийн системд шинээр нэвтрүүлэх ажил биш Төв банкны санхүү бүртгэлийн систем, мэдээллийн технологи, мөнгөний бодлогын хэрэгжилтэд томоохон нөлөө үзүүлэхийг судалгаагаар харуулсан.

УИХ-ын сонгуулийг 40 улс орны 259 ажиглагч ажиглана
УИХ-ын сонгуулийг 40 улс орны 259 ажиглагч ажиглана
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.