/2024.6.23/ Намуудын мөрийн хөтөлбөрт Гамшгийн эрсдэлгүй хотын талаарх бүлэг тусгасан. Цөөн хэдэн нам энэ талаарх бодлогыг оруулсан бол ихэнх нь оруулаагүй байна.
Жишээ нь, ХҮН нам "Хотын дэд бүтцийг гамшгийн эрсдэлээс хамгаалах аргачлал, стандарт нормыг шинэчилнэ" гэж нэг өгүүлбэрээр тусгажээ.
Үндэсний эвсэл | Ардчилан нам | МАН |
“Гамшгийн эрсдэлгүй хот” аяны бий болгох, бэлэн байх эрх зүйн зохицуулалтуудыг идэвхитэй хамтран ажиллана. “Гамшгийн эрсдэлгүй хот” аяны хүрээнд инженерийн бэлтгэл үйл ажиллагааны мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжиж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллана. Ундны УСны нөөцийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хуримтлуулах, хаягдал усыг дахин боловсруулах, зохистой ашиглах тогтвортой менежментийн цогц төсөл, хөтөлбөрүүд-ийг төр, хувийн хэвшлийн хүрээнд чаддагтай нь хамтран ажиллаж, хэрэгжүүлэхийг дэмжинэ. Бие даасан дулааны эх үүсвэр-үүдийн бүтээн байгуулалтыг |
Иргэний аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг баталгаажуулах хүрээнд нийтийн орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжтай ойролцоо шатахуун түгээх станц болон хийн түлшний түгээгүүр байрлуулахыг хориглоно. “Эрин” хорооллын хажууд байрлах нефтийн агуулахыг нүүлгэн шилжүүлнэ.
Хүний амьдрах орчны аюулгүй байдлын стандартуудыг үе шаттайгаар боловсруулан |
Хиймэл оюун ухаанд суурилсан гамшгийн эрсдэлийн удирдлага, менежментийг хөгжүүлнэ.
Туул усан цогцолбор төсөл хэрэгжүүлэн ундны усны баталгааг хангана. Дөрвөн байршилд усан сан, хөв, цөөрөм байгуулж хот дотор гол, горхины урсацад тохируулга хийнэ. Улаанбаатар хотын төв, хүм ам ихээр төвлөрсөн бүсүүдээр аюултай ачаа тээвэрлэхгүй байх зохицуулалтыг хийнэ.
|
Мөрийн хөтөлбөрийн харьцуулалт: