Ардчилсан намын нэр дэвшигчид 1 дүгээр тойрогт сурталчилгаагаа эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан намын нэр дэвшигчид 1 дүгээр тойрогт сурталчилгаагаа эхлүүллээ

/2024.6.11/ Ардчилсан намын нэр дэвшигчид сурталчилгаагаа тойрогтоо эхлүүллээ.

Хангайн бүс буюу 1 дүгээр тойрогт Ардчилсан намын 9 нэр дэвшигч өрсөлдөж буй. Тус бүсэд намаасаа итгэл хүлээн нэр дэвшиж буй тэдний дунд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар багтаж байна.

Харин бусад 6 нэр дэвшигчийн хувьд улс төрд шинээр орж байгаа чадварлаг залуус багтжээ. Тодруулбал, хуульч О.Алтангэрэл, “UB cab” компанийг үүсгэн байгуулагч, бизнесмен П.Мөнхтулга, Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, залуу бизнес эрхлэгчид болох Г.Хосбаяр, Э.Болорчулуун, Д.Цогтбаатар нар багтжээ.

Ардчилсан намаас хангайн бүсэд өрсөлдөж буй 9 нэр дэвшигч бүс нутгаа хөгжүүлэх өөр өөрсдийн төлөвлөгөөтэй, хийж бүтээх зорилт тавьснаа сурталчилгааны нээлтийн үеэр илэрхийлэв. Улс эх орноо өөрчлөн хөгжүүлэх тэдний хүсэл зоригийг дэмжиж буйгаа иргэд илэрхийлж, ялалт байгуулахыг ерөөлөө.

АРДЧИЛЛЫН АРАВТЫНХАН сонгуулийн сурталчилгаагаа төв сайхан нутгаас эхлүүллээ
АРДЧИЛЛЫН АРАВТЫНХАН сонгуулийн сурталчилгаагаа төв сайхан нутгаас эхлүүллээ
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.