Олон улсын мэргэжилтэн багш нар зочлох үйлчилгээний сургалт зохион байгуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын мэргэжилтэн багш нар зочлох үйлчилгээний сургалт зохион байгуулж байна

/2024.05.10/: Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмж, харилцааг сайжруулах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо ТББ, “Эксперт хоспиталити” компанитай хамтран зочлох үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалтыг тавдугаар сарын 6-9-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд БНСУ-ын Сэжун их сургуулийн Профессор Кю Сун Кан, Профессор И Ми Ён нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, зочлох үйлчилгээний салбарын 25 байгууллагын 140 гаруй удирдах ажилтан болон үйлчилгээний ажилтанд сургалт орж буй юм.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжрах, бизнес эрхлэгчдийг дэмжих, салбарын хөгжлийг эрчимжүүлж, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг нэмэх, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэн, мэргэжилтэй, мэргэшсэн ажилтны тоо нэмэгдэх зэрэг үр дүнгүүд гарах юм.

Эх сурвалж: НЗДТГ

С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай
С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.