Л.Энх-Амгалан: Уул уурхайн лицензийн наймаанд ЦЭГ ТАВИГДАНА
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Уул уурхайн лицензийн наймаанд ЦЭГ ТАВИГДАНА

/2022.08.10/: Өнөөдрийн болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Л.Энх-Амгалан: Өнөөдрийн байдлаар И-Монголиа платформд төрийн 685 үйлчилгээ цахимжсан. Оны төгсгөлд нэмж 600 орчим үйлчилгээг нэмэх төлөвлөгөөтэй байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтыг ил тод, нээлттэй болгох асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд нийт 13 мянган лиценз олгогдож байсан юм байна. Энэ лицензийг аваад цаашдаа юу хийж байгаа нь тодорхойгүй, лицензийн наймааны тогтолцоог үүсгэсэн байна.

Жилдээ 2000 орчим лиценз олгогдож байсан ч тохиолдол байна. Лицензийн наймааг зогсоох гол шийдэл нь хүнд сурталгүй, авлигагүй, ойлгомжтой болгох цахимд суурилсан болгох юм. Энэ монголдоо багтааж энэ үйл ажиллагааг цахимжуулна.

Хөшигийн хөндий рүү төр захиргааны зарим байгууллагыг шилжүүлнэ
Хөшигийн хөндий рүү төр захиргааны зарим байгууллагыг шилжүүлнэ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.