Хөшигийн хөндий рүү төр захиргааны зарим байгууллагыг шилжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөшигийн хөндий рүү төр захиргааны зарим байгууллагыг шилжүүлнэ

No description available.

/2022.08.10/: Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр:

Хөшигийн хөндийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн Засгийн газраар батлуулсан.

Инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, шугам сүлжээний ажлын зургуудыг хийж эхэлсэн. Энэ хөндийд бий болох цэвэрлэх байгууламжийн эх үүсвэр, усан сан, дулаан цахилгааны шийдэл, уулын үерийн далан усыг хэрхэн зайлуулах вэ зэрэг инженерийн зургаан ажлын дэд бүтцийн зургуудыг хийсэн. Ажлын зургийг хийсний дагуу Шинэ Зуунмод төвийн дагуу техникийн шийдэл төсөв гарсан. 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн төлөвлөгөө гарсан.

Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү шилжүүлэхээр болсон. Ямар байгууллагууд байх, түүнтэй холбоотой инженерийн дэд бүтцийн зургийг танилцуулсан. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар тогтоол эцэслэн гарлаа.

Ажлын зураг, төсөв гарч ирсэнтэй холбоотойгоор 200 гаруй тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт оруулах ажлыг үе шаттайгаар ярьж эхэлсэн.

Ирэх жилүүдээс төр захиргааны байгууллагуудын барилгыг барьж эхэлнэ.

Байгууллагуудын нэрийг хэлэх боломжгүй байна. Ирэх жилүүдээс бодитой судалгаануудыг хийж эхэлнэ. Гэр бүлийнхэн нь хаана ажиллах вэ, хүүхдүүд нь хаана сургуульд сурах вэ зэрэг олон ажлыг бодож хийнэ.

Нийтдээ 15-20 жилийн хугацаанд хийх хөгжүүлэлт, төлөвлөлтийн ажлууд байгаа шүү.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.