/2024.05.10/: “Тавантолгой түлш” компанийн Зүүн үйлдвэрийн 3 дугаар цехийг нээж байна.
Ингэснээр хоногт 800тн, жилд 240.000 тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болж, өөрийн өртөг тн тутамд 40 000 төгрөгөөр буурах юм. Энэ горимоор ажиллахад хөрөнгө оруулалтын 9,25 тэрбум төгрөгийг 10 сарын дотор нөхөх боломжтой. Мөн хөдөлмөрийн бүтээмж 4 дахин нэмэгдэж байна.
Барилга байгууламжийн хувьд шигшин ангилах барилга, савлагааны хэсэг, бутлуурын хэсэг шинээр баригдаж, үндсэн барилгын өргөтгөл хийгдсэн.
Үр дүнд нь Зүүн болон төвийн үйлдвэр Улаанбаатар хотыг шахмал түлшээр бүрэн хангах зорилт хэрэгжин, үйлдвэрийн хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж байна. Үйлдвэрийн орчин нөхцөл сайжирсаны зэрэгцээ нэгж бүтээгдэхүүний үнэ ч буух юм.