“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн нэрийг барьж залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн нэрийг барьж залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

/2024.05.09/: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэрийг барьж залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар Эрдэнэс Тавантолгой ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж бусдыг залилсан гэмт хэргийн талаарх 9 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.

Нийт 9 бүртгэгдсэн хэргээс дөрөвт нь хэрэг бүртгэл нээхээс татгалзаж шийдвэрлээд үлдсэнд нь хэрэг бүртгэл нээсэн. Энэхүү таван хэрэгт нийт 8-10 хүнийг холбогдуулан шалгаж байна.

Дээрх этгээдүүд нь ААН-ийн нүүрс худалдан авах хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг хүлээн авч ЭТТ ХК-ийн албан маягт, гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн ижил төстэй хуурамч цахим шуудангаар харилцаж их хэмжээний мөнгийг залилсан нөхцөл байдал тогтоогджээ.

Өнөөдөр бороо орно, 15-17 хэмийн дулаан байна
Өнөөдөр бороо орно, 15-17 хэмийн дулаан байна
 
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.